ШУУРХАЙ: Төв аймгийн Аржанчивлан сувилалын 6 ажилтнаас халдвар илэрч, хатуу хөл хорио тогтоолоо

2021/03/21

Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга гуравдугаар сарын 20 буюу өчигдрөөс эхлэн хоёр хоног хатуу хөл хорио тогтоох захирамж гаргажээ.

Тодруулбал тус сумын Аржанчивлан сувилалын ажилтнуудаас коронавирус илэрсэн тул сумын хэмээнд гуравдугаар сарын 22-ны өдрийг дуустал хатуу хөл хорио тогтоохоор болсон байна.

Одоогийн байдлаар халдвартай хүний тоо зургаа байгаа талаар мэдээлээд байгаа бөгөөд сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийг 11:00-17:00 байхаар тогтоод байна.

Аржанчивлан рашаан сувилалд 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс амарсан Улаанбаатар хотын иргэний 2 дахь удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан тул ойрын хавтал болсон 35 ажилтанд шинжилгээ хийхэд 6 ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.145
    2021/03/21

    Тгд ойрын сумдуудлуугаа хулгайгаар ирэхгүй бгасай ухамсараараа

    Хариулах