Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо баасан гарагийн байдлаар 171535 байна. Цаашид энэ хурдаараа явсаар тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлд вакцинжуулалтыг дуусгахаар Засгийн газар төлөвлөөд байна.
Гэвч гуравдугаар сарын сүүлээр өдөрт бүртгэгдэх коронавирусын халдварын тоо 200 давах прогзнозыг МУИС-ийн эрдэмтэд математик тооцооллоор гаргажээ. Хэрэв халдварын тоо ийм эрчтэй нэмэгдвэл вакцинжуулалтын хурдыг нэмэх, эсвэл халдвараа хумих хатуу арга хэмжээ авах шаардлага гарч ирж байна.
Зураг 1. Халдвар тархалтын эрчим
Халдварын тархалтын одоогийн нөхцөлд хатуу хөл хорио тогтоовол ямар үр дүн гарахаар байгааг дараах графикаас харж болохоор байна.
Зураг 2. Улсын хэмжээнд 2021 оны 3-р сарын 17-ны өгөгдөл дээр тооцоолж гаргасан дундаж утгууд
Эндээс үзвэл, одоогийн гамшгийн үеийн "Улбар шар" түвшинд вакцинжуулалтаа үргэлжлүүлэхэд 2021 оны есдүгээр сар гэхэд нийт батлагдсан тохиолдол 24000-д хүрэх бол хөл хорионы дэглэмийг давхар авснаас энэ тоог 15000 болгон 37% бууруулах боломжтой гэж тооцжээ. Түүнээс гадна манай улсад шинж тэмдэггүй үедээ халдвар тараах эрчим олон улсын дунджаас өндөр, хугацаа нь урт байна.
Иймд Улаанбаатар хотод халдвар тархалтын хурдыг сааруулах зорилгоор гуравдугаар сарын 20-28-нд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тогтоож, албан байгууллагуудад ажлын 5, амралтын 4 хоног буюу нийт 9 хоногийн хөл хорионы стратеги хэрэгжүүлэх санал гарсан байна.
Мөн доорх тооцооллыг үндэслэн ийнхүү ажлын 5 хоног болон 9 хоногийн хөл хорионы стратегийг боловсруулжээ.
Зураг 3. Өвчилж буй явцын тооцоолол
Халдвар тараагчийн байршил тодорхойгүй бол хэсэгчилсэн хөл хорио халдвар тархалтын хурдыг бууруулж чадахгүй гэж үзэж байна. ЭМЯ ны өдөр бүрийн мэдээнд эх уурхай нь тодорхойгүй халдварууд байгааг зарлаж байгаа бөгөөд баасан гарагт л гэхэд 19 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж буйг ЭМЯ мэдээлсэн. Түүнчлэн халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас 90 гаруй хувь нь коронавирусийн халдвартай нь батлагдаж байгаа юм. Нийтийг хамарсан хөл хориог эрт тавих тусам үр нөлөө өндөр гэж үздэг тул эрдэмтэд хатуу хөл хорио тогтоох саналыг ийнхүү гаргажээ.
Эх сурвалж: www.polit.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.23.75
Эрдэмтэд гэж яг хэн хэн гэж хүн байгаад ийм бүтэлгүй үр дүнгүй хөл хорио хийлгээд байна вэ? олоны нэрээр Эрдэмтэдийн баг гээд шийд гаргасан болоод хариуцлага тооцохгүй өнгөрдөг асуудлаа больёо. Иргэдэд мэдээлэл дутуу очиж байна , дунд шатны гүйцэтгэх албан хаагчидаа намчидаас салгах цаг болсон, иргэдэд мэдээлэл хангалтгүй байна.
Хариулах202.9.40.18
Асуудалд шинжлэх ухаанчаар хандаж эрдэмтдийн саналыг хүлээж авах нь зөв Өмнөх тохиолдолд арай л яарч хөл хориог цуцлах шиг санагдсан
Хариулах