“Энхсаран” сувилалд иргэдээс халдвар илэрсэнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас уг хэрэгт холбоотойгоор албан тушаалтан зургаа, дэглэм зөрчсөн тав, бусдыг өдөөн турхирсан хоёр, нийт 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Дээрх сувилал нь Энэтхэг, Солонгос, ОХУ-аас ирсэн иргэдийг нэг дор байрлуулж, Эрүүл мэндийн яамны холбогдох журам заалтуудыг зөрчсөн байна.
Түүнчлэн шалгалтын явцад тухайн байранд байсан иргэд халдвар хамгааллын дэглэм сахидаггүй, амны хаалт зүүдэггүй, өрөө хооронд хэсдэг, мөн ажилчдад нь хамгаалах хэрэгсэл байдаггүй, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийдэггүй зэрэг зөрчил илэрсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна