ЭМЯ: Вакцинаас болж хүн нас барсан гэх мэдээлэл ХУДАЛ

Х.Есү
2021/03/21

Монгол Улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа энэ үед цахим орчинд Вакцин тариулснаас болж хүн нас барлаа гэх мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлийг ЭМЯ-аас няцааж, албан ёсны тайлбар хийлээ.

ЭМЯ-ны Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах зөвлөх Б. Ууганбаяр: Өчигдөр оройноос эхлээд хуурамч мэдээллүүд хэд хэдэн удаа нийгмийн сүлжээгээр гарлаа. Үүнтэй холбоотой тайлбар өгье. Вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа. Гэтэл нийгмийн сүлжээнд вакцинаас болж хүн нас барлаа гэх мэдээлэл гарсан. Энэ мэдээллийг албан ёсоор тодруулах ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар вакцинжуулалтаас болж хүн нас барсан гэх мэдээлэл албан ёсоор батлагдаагүй. Тиймээс та бүхэн хуурамч мэдээнд итгэхгүй байхыг хүсье. Цар тахлын үед аливаа хуурамч мэдээллийг зориуд болон санаандгүй байдлаар тараасан хүмүүс тодорхой хэмжээний хуулийн хариуцлага хүлээдэг зохицуулалт байдаг учраас иргэд та бүхэн маань аливаа мэдээллийг заавал албан ёсны эх сурвалжаас нягталж байж цааш түгээх хэрэгтэйг анхаарах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар вакцинтай холбоотой асуудлаас болж хүн нас барсан гэх мэдээлэл албан ёсоор бүртгэгдэж, батлагдаагүй байна. Та бүхэн хуурамч мэдээлэлд автахгүй байж, анхаарал болгоомжтой байгаасай гэж хүсье. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.109.48
    2021/03/22

    Өөрсдөө шүүх эмнэлгийн хариу гараагүй байхад хүн үхээгүй гээд байх юм. Энэ нь тэгээд ямар эх сурвалжюмбээ

    Хариулах
  • 103.26.195.6
    2021/03/22

    Хурдан тодруулаач. Удаан байна

    Хариулах
  • 64.119.21.70
    2021/03/21

    5 жилийн ялтай шүү!

    Хариулах