Афганистанаас ирсэн хоёр цэргийн дөрөв дэх давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ

2020 оны 08 сарын 02

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, 8-р сарын 1-нд 455 хүнд шинжилгээ хийхэд 2 хүний 4 дэх давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ бол Афганистанаас ирсэн хоёр дайчид байна.

Монголд батлагдсан тохиолдол 293 болж, 230 хүн эдгэрсэн. ХӨСҮТ-д 63 хүн эмчлүүлж байгаагаас 3 хүний бие хүндэвтэр  байна.

8-р сарын 1-нд Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн 260 иргэнээс нэг хүнийг сэжигтэй гэж үзэж ХӨСҮТ-д тусгаарласан. Энэ хүмүүсийн шинжилгээг өнөөдөр хийнэ. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.