NTV телевиз: Бөх тайлбарлагч Ц.Батнасанг урт хугацаанд хамтран ажиллахыг урьж байна

Х.Есү
2026/02/14

NTV телевиз XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч Гал морин жилийн сар шинийн бөхийн барилдааныг орон даяар шууд дамжуулна.

Энэхүү гал морин жилийн сар шинийн бөхийн барилдааны өмнө өргөн олноо хүндлэгдсэн, бөхийн тайлбарлагч Ц.Батнасан таныг NTV телевизтэй урт хугацаанд хамтран ажиллахыг хүндэтгэн урьж байна.

Бөх сонирхогч олон түмэнд өөрийн дуу хоолойгоо хоногшуулж, хүндлэгдсэн таныг бөхийн барилдааны тайлбараа манай телевизийн цэнхэр дэлгэцээр хийж, бөхөө дээдэлдэг түмэн олондоо бэлэг барина хэмээн NTV телевиз, бөхөд хайртай үзэгч олон итгэж байна. 

Дашрамд дуулгахад NTV телевиз Үндэсний бөхийн барилдааныг шууд дамжуулах болсон цагаас эхлэн тайлбарлагч Ц.Батнасанг хамтран ажиллахыг урьсаар ирсэн билээ. 

Энэ удаад бидэнтэй хамтран ажиллана хэмээн итгэж байна.

 

 



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.37
    Өчигдөр

    Usekh-Ireedui nariin khorshiliin taibarlaj baigaa ni yaaltch ugui chikhend naaldatstai sanagddag

    Хариулах
    • 103.229.122.73
      Өчигдөр

      Tiimee

    • 103.229.122.73
      Өчигдөр

  • 103.229.121.245
    2026/02/15

    Зар бөх тайлбарлагчаар ажилд орно жаахан гацаа гэхэдээ янзтай хөгжилтэй тайлбарлна.кккк

    Хариулах
  • 66.181.182.30
    2026/02/14

    Тайлбарлагчдаа бишээ. Зураглаач, найруулагч нар нь үзэгчид, зочид, зааланы үйл ажиллагааг харуулдаггүй, реклам нь их байгаад л үзэгчид дургүй байдаг юм.

    Хариулах
  • 202.9.41.1
    2026/02/14

    Монгол хэлээрээ сайн тайлбарлаж ярих хэрэгтэй дээ....хоёр үг хэлээд л "одоо одоо бас " одоо одоо бас " гэх юм бас гадаад үг хэлнэ энэл МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХИЙГ ГУТААЖ БАС МОНГОЛ ХЭЛИЙГ СҮЙРҮҮЛЖ БАЙГАА ЮМ ДАА...Энэ хүн маш муухай ярьдаг хүн дээ....

    Хариулах
    • 202.126.90.100
      2026/02/14

      zassa

  • 202.9.46.219
    2026/02/14

    Батнасан ховорхон төрсөн тэргүүн бөх тайлбарлагч, бөх судлаач хүн. МҮБ-нэвэрхий толь. Ийм сайхан шимтэй,наалдацтай бөх тайлбарлагчтай хамтран ажиллах нь зөв.

    Хариулах
    • 66.181.189.23
      Өчигдөр

      Zass