УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн хамт өргөн барьж буй Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бид бүхэн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах тогтолцоог системээр нь харж чадаагүй.
Өрхийн эмнэлгүүд иргэдийн 30 хувьд гэрт нь очиж эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэвч тэгж чадахгүй байна. Эрүүл мэндийн яамны санхүүжилт хүрэхгүй байгаа учраас хиймэл ачаалал бий болгож байна. Сар болгоны өгсөн төсөвт багтааж хүн үзэж байгаа болохоор үүсэж байгаа юм.
Эрүүл мэндийн салбар энэ асуудалд анхаарахгүй бол хүнийг мөнгө гэж харж байна. Мөн эмнэлгүүд өвчтөнөө хоорондоо шилжүүлж, тодорхойгүй байдал үүсгэдэг гэх мэт асуудлын улмаас Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль буюу эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариуцлагын асуудлыг хөндсөн хуулийн төсөл боловсруулсан. Өөрөөр хэлбэл, иргэнийг цаг хугацаанд нь үзэхгүй хариуцлага алдсан бол эмнэлэг хариуцлага хүлээнэ гэсэн үг.
Энэ хууль бол иргэндээ хүрсэн хууль юм. Иргэний авсан үйлчилгээ, чанар, хүртээмж бүх хүний хамтын хүч болно” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна