Цагдаагийн байгууллагад 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 08:00 цагийн орчимд “байрны гадна зогсож байсан автомашинуудыг мөргөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны автомашины зогсоолын хэсэгт “Toyota Prius” маркийн автомашины жолооч Б /эрэгтэй/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, нийт 7 автомашиныг мөргөсөн байна.
Уг этгээдийг саатуулан, Тээврийн цагдаагийн албаны Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст материалжуулан шалгаж байгаа талаар мэдээлэл өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна