​ХЭҮК: Гомдлыг хуулийн дагуу хянаагүй С.Ганзоригийг ажлаас нь чөлөөлнө

Zuv.mn
1 цаг 34 минутын өмнө

Манай “Зөв.мн”сайтын нийтлэлд нэр дурдагдсан “Цемент шохой” компанийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын дарга Н.Ганхуяг нь миний зургийг зөвшөөрөлгүй олон нийтэд нийтлэн тараасан гэх асуудлаар Хүний эрхийн Үндэсний комисст гомдол гаргасан. 

Уг гомдолд хууль, журмын дагуу шалгах ажиллагаа явуулсан эсэхэд дотоод хяналт, шалгалт хийсэн дүгнэлтээ ХЭҮК танилцууллаа. 

ХЭҮК-ын Тамгын газрын дарга Т.Ихтамир "Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзоригийн гарын үсэг бүхий албан бичгийн хүрээнд олон нийтэд түгээсэн мэдээллийн мөрөөр ХЭҮК таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, гаргасан дүгнэлтэд дотоод хяналт, шалгалт хийлээ. 

Ингэхэд, Н.Ганхуягаас ирүүлсэн гомдолд тухайн үед шалгах ажиллагаа явуулж, хяналт тавьж ажилласан Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг гомдол шалгах ажиллагааг явуулахдаа  комиссын гишүүнээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллаагүй, холбогдох хууль журмыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Гомдол мэдээлэл нь эрүү, зөрчлийн шинжтэй гэж үзвэл харьяаллын дагуу холбогдох байгууллага албан тушаалтад шилжүүлэх нь комиссын гишүүний бүрэн эрх байдаг. 

Мөн Хүний хувийн мэдээлэл авах газрын дарга С.Ганзориг өгсөн чиглэл, удирдамжийг зөрчиж, гомдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст шилжүүлсэн нь хууль, журмын заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Түүнчлэн Н.Ганхуягаас ирүүлсэн гомдлын мөрөөр, холбогдох баримт, мэдээллийг тал бүрээс нягталж, хянаагүй байна. Түүний эрхэлж буй ажил албан тушаал нь нийтийн албан тушаалд харьяалагдана. Тиймээс Хүний хувийн мэдээлэл авах газрын дарга С.Ганзоригийг хариуцсан ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж үзэн сахилгын шийтгэл оногдуулах саналыг Тамгын газрын дарга ирүүлсэн. Ингээд сахилгын шийтгэл буюу төрийн албанаас халах сонсох ажиллагаа хийж байна" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна