Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

Zuv.mn
2 цаг 13 минутын өмнө

Санзайн 2.6 км авто замын шинэчлэлтийн ажлыг 2020-2021 онд “Билэгт зам” ХХК гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Санзайн зам хөрсний чийг, байгалийн цэвдэг ихтэй тул хөрсний суулт, овойлт амархан үүсдэг, байнгын засвар арчлалт хийх шаардлагатай байдаг. Хавар газар гэсэж, ачаа даац хэтрүүлсэн том оврын машинууд тус замаар зорчсоноос үүдэн эвдрэл гарсан. 

Тус Санзайн 2.6 км зам дагуу эвдэрсэн авто зам, явган замын засварыг наймдугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэх юм. Засварын ажлыг Авто замын тухай хуулийн дагуу гүйцэтгэгч байгууллага чанарын баталгааны хүрээнд хариуцаж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна