Рианна аавыгаа шүүхэд өгөв

2019/01/21
Жинхэнэ нэр нь Робин Рианна Фенти болох нэрт дуучин Рианна өөрийн төрсөн эцэг Рональд Фентиг шүүхэд өгчээ. Түүний ингэх болсон шалтгаан нь Fenty хэмээх худалдааны тэмдгийг өөрийн хувийн бизнесийг хөгжүүлэхэд ашигласан явдал гэнэ. 2017 онд дуучин бүсгүйн аав шинэ залуу авьяастнуудыг гаргаж ирэх зорилгоор Fenty Entertainment гэдэг компанийг үүсгэн байгуулжээ.
 
Сүйхээтэй аав нь охиноо энэ бизнест оролцоотой хэмээн сэнхрүүлээд хөрөнгө оруулагчдыг татсанаар долларыг сая саяар нь олох болсон гэнэ. Тэгтэл Рианнад албан ёсоор бүртгүүлж, зөвшөөрлийг нь авсан Fenty хэмээх худалдааны тэмдэг байдаг юм. Fenty Beauty нэрийн дор дуучин бүсгүй гоо сайхны бүтээгдэхүүний шугам гаргадаг аж. Охин нь аавыгаа өөрийнх нь нэр хүндийг ашиглаж мөнгө олсон хэмээн буруутгажээ. Рианнагийн аав өмнө нь ч гэсэн охиныхоо нэрийг ашиглаж байсан удаатай.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна