Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Лос Анжелес Лейкерс баг сүүлийн үед гэмтэл бэртлийн асуулалд ихээр өртөж байна. Тэдний гол тоглогчдын нэг болсон Лонзо Балл ням гаригийн өглөө болсон Хьюстоны эсрэг хийсэн тулаанд гэмтэл авчээ. Шагайндаа гэмтэл аван талбайд орхисон түүний шинжилгээ тааруу гарч, Болл сар гаруй хугацаанд багтаа тус хүргэж чадахгүй болсон байна. Багийн эмч нарын үзэж байгаагаар Лонзо Болл 4-6 долоо хоног тоглох боломжгүй болжээ. Хьюстон Рокетс багийн талбайд зочилсон тулааны 3-р үед Лонзо Болл Жеймс Эннистэй мөргөлдөж унахдаа шагайгаа гэмтээжээ. Тухайн тоглолтонд Пуужингууд 138-134 харьцаагаар ялалт байгуулан, багийн лидер Жеймс Харден 48 оноо авсан юм. Харин Лонзо Болл гэмтэх хүртлээ 8 оноог аваад байжээ. Түүнийг Лэнс Стифенсон болон Майкл Бийзли нар өргөж, хувцас солих өрөөнд оруулсан байна. 2 дахь жилдээ үндэсний сагсан бөмбөгийн холбоонд тоглож байгаа Лонзо Болл энэ улиралд 9,9 оноо 5,3 самбараас бөмбөг авалт, 5,4 ашигтай дамжуулалт дунджилж байгаа билээ. Лейкерс баг Лонзо Боллоос өмнө Леброн Жеймс, Ражон Рондо нараа гэмтэлд алдаад байсан юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна