“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин байцаалт өгч эхэлжээ

2019/03/05
"Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг өнөөдөр үүрээр Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилсан гэх мэдээлэл гараад байгаа юм.

Албаны эх сурвалжаас мэдээлж буйгаар баривчилаагүй  байцаалт авч байгаа гэсэн мэдээллийг өглөө. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс  “Монголиан коппер корпорейшн” ХХК  хэрхэн 400 сая доллар босгон "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг худалдан авсан бэ гэдэг талаар танилцуулсан билээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна