НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Т.Отгонсувд
3 цаг 15 минутын өмнө

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг олон жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар түүний эхнэр хэвлэлд ярилцлага өгсөн. Улмаар уг хэрэг олны анхааралд орж, хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн. 

Тэгвэл Б.Эрдэнэсүхийн хэргийг прокурор шалгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал Б.Эрдэнэсүх нь гэр бүлийн харилцаатай хүнээ зодож, харгис хэрцгий хандсан, дээрх гэмт хэргийг хүүхдүүдийн эсрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй мөртлөө бусдын тээврийн хэрэгсэлд байршил тогтоох төхөөрөмж байршуулж мөрдөн мөшгөсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. 








Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.111
    1 минутын өмнө

    Иймэрхүү этгээдүүд л улаанбаатар хотын иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан гэхээр та бид хэнийгээ их хурал, иргэдийн хуралд сонгодд байна вэ

    Хариулах