УИХ-ын гишүүн Х.Баттулгаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр "Монголчууд байгалийн баялгаасаа хүртэж чадахгүй нөхцөлд хүргэсэн С.Баяцортыг би хүлээн зөвшөөрөхгүй. Оюутолгой, Тавантолгой, Ухаа худаг зэрэг томоохон ордуудын асуудал шийдэгдээгүй байхад эдгээр хүмүүс намд нөлөөгөө тогтоовол ард түмэн дахин 10-15 жил байгалийн баялгаасаа ашиг хүртэж чадахгүй нөхцөл байдал үүснэ. Би сая Хөвсгөл, Булган, Орхон аймгуудад ажиллах үеэр иргэд, намын гишүүд энэ асуудалд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна.
Байгалийн баялгийг гурван сая ард түмэнд тэгш хүртээх үү, эсвэл цөөн хэдэн гэр бүлийн мэдэлд үлдээх үү гэдэг дээр ямар ч улс төрийн тохироо байх боломжгүй.
Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялъя гэвэл 50-аас дээш насны бүх нэр дэвшигчдийг 21 аймаг, 9 дүүргээр тойруулж, 200 мянга орчим жирийн гишүүдийнхээ саналаар тодруулах нь зүйтэй. Харин шинэ дүрмээр Үндэсний бодлогын хорооны 300 гаруйхан хүнээр намын бодлогыг шийдвэрлүүлэх нь буруу. Жирийн гишүүдийн дэмжлэгийг авсан хүн л сонгуульд ялалт байгуулах эхний алхам болно.
Ардчилсан нам өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байргүй байгаа асуудал нь тус намын үе үеийн дарга нарын хариуцлагатай шууд холбоотой.
Төмөр замын бодлого 2010 онд УИХ-аар батлагдсан хэдий ч тухайн үеийн С.Батболдын Засгийн газар хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөөгүйгээс болж ажил зогссон. Харин санхүүжилт нь шийдэгдсэн үед буюу цар тахлын хүнд үед монголчууд өөрсдөө 1000 орчим километр төмөр замыг нэг жил найман сарын дотор барьж ашиглалтад оруулсан нь үүнийг баталж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.69
Holboltiin talaar heleh yum baina uu?
Хариулах103.229.123.163
ЗӨВ Л ЯРЬЖ БАЙНА.ОЮУ ТОЛГОЙГОО АЛДСАН ЯВДЛЫГГЭЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧИХӨӨД АН АРД ТҮМНИЙ ДЭМЖЛЭГ ЯАЖ ОЛНО ГЭЖ БОДОЖ БАЙГАА ЮМ БОЛ.
Хариулах103.11.192.156
Энэ шаампар ёстой гуцаа, ялгаагүй луйварчин нэг юмаа хэдэн жил ярьлаа
Хариулах143.244.42.95
Өлөн цөөвөр
Хариулах103.10.23.120
Битгий ШАА
Хариулах