Австралийн Сидней хотод таксины жолоочоор ажилладаг монгол эр насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн хэргээр баривчлагдсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Гэмт этгээдийг Ё.А гэж мэдээлж байгаа бөгөөд энэ жил 50 настай, Австралид оюутны визээр нэвтэрч, улмаар DiDi компанид таксины жолоочоор ажилд орсон аж.
Тэрбээр өнгөрсөн мягмар гарагт таксинд нь суусан 17 настай охиныг Сидней хотын хойд хэсэгт аваачин машиныхаа арын суудал дээр хүчирхийлсэн гэдэг мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм.
Гэмт хэргээ үйлдсэний дараа Ё.А нь ажлаа үргэлжлүүлэн хийсэн бөгөөд лхагва гарагийн 18.30 цагийн орчимд, нэгэн зорчигчийг Сиднейн олон улсын нисмэх буудал рүү хүргэхээр явж байгаад цагдаа нарт баригдсан байна.
Түүнийг Сури Хилл дэх цагдаагийн хэсэгт хүргэж, бусдыг саатуулсан, ашиг олох зорилгоор эрхшээлдээ байлгасан, хүндрүүлэх нөхцөлтэй бэлгийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг хэрэгт шалгаж байгаа аж.
Гэмт этгээд өчигдөр батлан даалтад гарах хүсэлтээ илэрхийлсэн ч хуулийн байгууллага татгалзжээ. Шүүх хурал нь энэ сарын 30-нд болох талаар The Daily Telegraph мэдээлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
50.34.47.190
Neg ever dorgivol..
Хариулах