Т.Аубакир: Тэтгэврийн доод хэмжээ цалингийн доод хэмжээнээс дээшээ гарч болохгүй

Х.Есү
1 цаг 29 минутын өмнө

МАН-ын бүлэг маргааш буюу зургаадугаар сарын 05-ны өдөр хуралдаж ахмадын тэтгэврийг нэмэх эсэх талаар шийдвэрийг гаргана гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Уг асуудалтай холбогдуулан Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас тодрууллаа.

Тэрбээр, “Тэтгэвэр цалингаа уралдаад нэмээд л байдаг. Гэтэл нөгөө талдаа өргөн хэрэглээний барааны үнээ барьдаг механизмаа ажиллуулахгүй бол болохгүй. Бүх зүйлийг цогцоор нь шийдэхгүй бол уралдаад нэмээд байж болохгүй.

Нэгэнт тэтгэврийн нэмэгдлийг ярьж байгаа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эргэж харах ёстой. Тэтгэврийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хоёр бол заавал уялдаж явдаг зүйл. Тэтгэврийн доод хэмжээ цалингийн доод хэмжээнээс дээшээ гарч болдоггүй юм. Тиймээс эдгээр асуудлаа эхлээд МАН-ын бүлэг дээр дэлгэрэнгүй ярилцах хэрэгтэй.

Хамгийн түрүүнд бидний өөрчлөх ёстой зүйл бол итгэлцүүрийг шинэчлэх. Үүнийг шинэчилж байж 141 мянган хүний асуудлыг шийдэж чадна. Инфляц, итгэлцүүр, тэтгэврийн шинэчлэл орж ирэхэд багагүй мөнгийг улсын төсвөөс авахаар байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна