УИХ-ын гишүүн Б.Уянгаас Ашигт малтмалын тухай хуулийн талаар тодрууллаа.
-Би 2021 онд одоогийн Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яаманд Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх ажлын хэсэгт ажиллаж байсан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өндөр байдаг. Ашигт малтмалын тухай хуулийг салбарынхан нь гаргаж ирж хэрэгжүүлэх гэж байтал асуудал гарсан.
Өөрөөр хэлбэл, улсын төсөв бүрдүүлэх нэрийдлээр тогтоож өгсөн АМНАТ-ийн хэмжээг буруу хэрэглэснээс болж өнөөдөр суурь АМНАТ таван хувь, нэмэгдэл 15 гээд 20 хувийг ганцхан "Эрдэнэт" үйлдвэр л өгч байна. Харин Оюу Толгой ХХК Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу таван хувиар тогтоосон байдаг. Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээ зарж улсын төсвөө бүрдүүлдэг. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюу Толгой хоёр компани л зэсийг гаргадаг. АМНАТ 20 хувь байвал шинээр өөр төсөл манай улсад хэрэгжихгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байсан. Ашигт малтмалын тухай хуулийг өргөн барихад маш удаан ажилласан.
-О.Батнайрамдал гишүүний зүгээс Оюу Толгой ХХК-ийн лоббигоор "Онтрэ"-ээс авах АМНАТ-ийг гурав дахин бага авахаар тооцож байна. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байхад Монгол Улс ашгаа хүртэж болохгүй юу гэсэн асуудлын талаар юу гэж хэлэх вэ?
-Салбар, яамны зүгээс шинэ санаа өгсөн бол өнөөдөр үүсэж буй асуудал болохгүй байсан. Жишээлбэл, Чили улсын татвар холимог байдаг. Орлогоос болон ашгаас тодорхой хувь авдаг. Тэгэхээр Чили улстай харьцуулж болохгүй. Өөр бусад оронтой харьцуулбал 11 хувьтай байна. Манай улсын АМНАТ 20 хувь байгаа нь өндөр байна. АМНАТ-ын хувь хэмжээ болон бусад зүйлийг УИХ-аар хэлэлцье гэсэн байр суурьтай байна. Миний хувьд энэ хуулийг хэлэлцүүлмээр байна. Ашигт малтмалын тухай хууль дээр О.Батнайрамдал гишүүний хэлж байгаа шиг Оюутолгойн лобби орсон гэж бодохгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
82.149.82.39
Газрын доорх баялаг бүх ард түмний өмч. Иргэд нь ядуурч, олборлогчид нь баяждаг уул уурхайн бодлого хэрэггүй
Хариулах45.117.34.202
харин ч суурь АМНАТ аа нэмэгдүүлэж өсөх хувиа багаар бодох юм биш үү
Хариулах103.168.34.48
Монгол улс монголын ард түмэнд өр л авчирдаг уул уурхайн төсөл хөрөнгө оруулалт хэрэггүй!
Хариулах103.57.92.132
АМНАТ ыг буулгачихвал уул уурхайн яг ямар төсөл , ямар компани, ямар ордод олборлолт хэзээ эхлүүлэх гээд бгаа юм бол оо. Хэрэв ийм зүйл байхгүй бол АМНАТ аа буулгаөд яах юм. Улсын төсөв орлогогүй болж, ард олны амьдрал доройтно ш дээ. Уянгаа!!! Чамд макро эдийн засгийн мэдлэг алга даа. Хөөрхий.
Хариулах