ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа: Нийтийн албан тушаалтны гэрэл зураг биометрик мэдээлэл биш

Zuv.mn
3 цаг 26 минутын өмнө

“Цемент шохой” компанийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын дарга Н.Ганхуяг нь миний зургийг зөвшөөрөлгүй олон нийтэд нийтлэн тараасан гэх асуудлаар Хүний эрхийн Үндэсний комисст гомдол гаргасан. Уг гомдлыг хууль, журмын дагуу шалгах ажиллагаа явуулсан эсэхэд тус комисс дотоод хяналт, шалгалт хийж, дүгнэлтээ танилцууллаа.

Энэ талаар “ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “Нийтийн албан тушаалтны гэрэл зураг биометрик мэдээлэл мөн үү. Хэвлэл мэдээлэлд гэрэл зураг нийтлэх нь Зөрчлийн тухай хуулийн 6.27-гийн гурав дахь хэсэгт заасан хүний эмзэг мэдээллийг хууль бусаар олж авсан, боловсруулсан, бусдад дамжуулсан, задруулсан уу гэх асуултад хариулт өгөх нь хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх талаасаа чухал асуудал. Жишиг тогтож магадгүй учраас Комиссын гишүүний байр суурийг яаралтай илэрхийлж байна. Тэгэхээр мэдээ, мэдээлэл, сэтгүүл зүйн бүтээлд нийтлэгдсэн нийтийн албан тушаалтны гэрэл зураг биометрик мэдээлэл биш юм” гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна