Жүжигчин Ц.Ганзориг Маск продакшны Ж.Мөнхсайханыг бэлгийн хүчирхийлэгч гэх утгатай постыг удаа дараа оруулсан. Ц.Ганзоригоос энэ талаарх мэдээллийг тодрууллаа.
Тэрбээр "Мөнхсайхан их дээрэнгүй зантай, ялгаварлан гадуурхдаг байсан. Тэрний эсрэг явж байгаад эцэст нь өөрөө ажлаасаа хөөгдсөн. Би хамт олноо их өмөөрдөг байсан юм. Уулзаад уучлалт гуйгаач гэхээр гуйхгүй, холбогдъё гээд холбогдож чадахгүй байгаа. Эцсийн арга хэмжээ нь нийгэмд түгээх байлаа. Сөрөг гэхээсээ илүү эерэг гэж бодож байна. Иймэрхүү зүйлсийг ил гаргаж байхгүй бол яаж нийгэмших вэ дээ.
-Одоо тань руу залгаж, дайрсан зүйл байгаа юу?
-Над руу одоо дайрж давшилсан зүйл байхгүй тайван л байна" гэлээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна