​Power festival-д дэлхийн алдарт хамтлаг ирнэ

Х.Есү
2023/04/26

Энэ зуны хамгийн нүсэр хэмээн яригдаж байгаа “POWER EXPO&FEST” буюу энтертэйнмэнт, экспо, экстрим спорт гурвыг хослуулсан шоу болоход ердөө сар гаруй хугацаа үлдээд байна. 

Тэгвэл энэ удаад зохион байгуулагч талаас арга хэмжээ зохион байгуулагдах талбайн тайлбар зургийг олон нийтээд цацжээ.  


6-р сарын 1,2,3,4ний өдрүүдэд болох EXPO&FESTIVAL нь Монголын хамгийн том асфальтан талбайтай авто зогсоолд болох ба үндсэндээ гурван хэсэгт хуваагдан шоугаа зохион байгуулах юм байна. Тус авто зогсоолын нэг талд шоуны үндсэн энтертэйнмэнт талбай байрлах ба энэхүү талбай нь хоол, уух зүйлсийн асрууд, “VIP PARTY ZONE”, үндсэн тайз зэргээс бүрдэх нь.

 Энтертэйнмэнт тайзнаа тоглох уран бүтээлчдийг наадмын зохион байгуулагчид ээлж ээлжээр зарлаж байгаа бол тэд ирэх долоо хоногт Монгол улсад анх удаагаа тоглолт хийх дэлхийн алдарт хамтлагийн нэрийг зарлана гэдгээ мэдэгдээд байна. 

 Харин энэхүү гал ассан тайзны хойд  хэсэгт авто зогсоол болон ирсэн зочдын нүдийг хужирлах авто болон мото үзэсгэлэн байрлаж байгаа юм байна.


Харин үндсэн талбайн зүүн урд өдгөө 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа дрифтийн мэргэжлийн болон сонирхогчдын ангилалын тэмцээн болж, авто болон мото үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдах юм байна. 

Тэмцээний нээлтэнд монголд үйл ажиллагаагаа явуулдаг авто машин, мотоциклийн клуб нэгдлүүдийг хамарсан прад болох бол, баг тамирчид хурд хүчийг гайхуулан бүтэн дөрвөн өдрийн турш бид бүхэнд гайхалтай мэдрэмжүүдийг өгөх нь.  Энд ирсэн зочид энгийн болон VIP суудлуудад тухлан тэдгээр үзүүлбэрийг шимтэн үзэх боломжтой аж.


“POWER EXPO&FEST” шоуны хамгийн шинэлэг бөгөөд онцлох үйл явдал бол дан ганц автын салбар бус бүх салбарын сүүлийн шинэ технологийг танилцуулсан экспо юм.  Талбайн зүүн хойно байрлах экспо хэсэгт аж ахуй нэгжүүд дотоод болон гадагшаа чиглэсэн үйл ажиллагаагаа зохион байгуулах боломжтой тайз байх юм байна. 

Мөн сонин содон автомашины үзэсгэлэн гарах бол монголд үйл ажиллагаагаа явуулдаг хөдөлгөөнт хэрэгсэлийг борлуулдаг, түгээдэг бүхий л компаниудын  бүтээгдэхүүн танилцуулагдах юм байна. Түүнчлэн ирсэн хүн шууд худалдан авах боломжийг бий болгож банк санхүүгийн байгууллагуудын үйлчилгээг энэ хэсэгтээ оруулжээ. 

Мөн Манай урд хөршөөс цахилгаан болон хосолсон хөдөлгүүрт авто машины үйлдвэрлэгчид ирж  дэлхийд гайхагдаад байгаа машинуудаа танилцуулах юм байна. 

Тодруулбал хэрэглэгч нийлүүлэгчийг холбосон тэдний хооронд бат бөх, уян харилцааг тогтоох гүүр болох зорилготойн дээр,  авто машины салбарт хийгдэж буй цоо шинэ технологийг харуулсан, дэлхий нийтийн чиг хандалага хаашаа чиглэж байгааг танилцуулсан хамгийн том экспо  болох гэж байна.


Мөн экспо хэсэгт бидний хайртай үрст зориулсан тоглоомын болон чөлөөт цагаа өнгөрүүлэх хэсгүүд,  ногоон талбай, ‘Go cart” байршсан нь олон давуу талтай шийдэл болжээ. Эцэст нь хэлэхэд талбайн гадна хэсэгт үнэгүй зогсоолууд шийдэж өгсөн нь ирэх урсгалыг түгжрэл, гацаагүй нэвтрүүлэх зөв шийдэл болсон харагдсан. 

Нэмээд онцлоход энтертэйнмэнт хэсгийн гадна талбайд буюу голын хажууд, ногоон байгууламжид ирсэн зочид маань кемп хийх боломжтой нь энэхүү  төсөл нь бүхий л зүйлийг шийдсэн цогц наадам болох нь харагдаж байна. Мөн  хотын төвөөс наадамруу чиглэсэн үнэгүй автобус ажиллах юм байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.42
    2023/04/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах