Цагдаагийн ахмад О.Баттөгс ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

Х.Есү
2025/07/03

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын галт зэвсгийн зааварлагч, цагдаагийн ахмад О.Баттөгс АНУ-д зохион байгуулагдсан Дэлхийн Цагдаагийн байгууллагуудын буудлагын аварга шалгаруулах 2025 тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. 

80 гаруй улсын 360 нь шилдэг цагдаагийн албан хаагч нартай цагдаагийн албан хаагчийн үндсэн зэвсэг гар бууны төрөлд өрсөлдөж Мөнгөн медаль авч Монголын цагдаагийн байгууллагын нэр төрийг өндөрт өргөж эх орныхоо алтан соёмбот далбаагаа Америкийн Нэгдсэн Улсын тэнгэрт мандуулжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.184
    2025/07/04

    Сайн байна. Баяр хүргэе! Амжилт хүсье! Хичээгээрэй дараа жилийн алтын төлөө!

    Хариулах