ACWA POWER компани Монгол Улсын эрчим хүчний хөгжлийн замд урт хугацааны түнш байхаа дахин илэрхийллээ

С.Гандэлгэр
3 цаг 39 минутын өмнө

Бээжин хотноо 6-р сарын 23-нд болсон Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны (AIIB) жилийн уулзалтын үеэр ноён Абүнайян Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд ACWA Power компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Мохаммад Абүнайянтай уулзаж Монгол Улсын ногоон эрчим хүчний шилжилтэд чиглэсэн стратегийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
Шадар сайд Т.Доржханд ACWA Power компанийн идэвхтэй оролцоо, тууштай амлалтанд талархал илэрхийллээ. Дэлхийн томоохон эрчим хүчний төсөл хөгжүүлэгчдийн нэг болох ACWA Power нь Монголын эрчим хүчний хөжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэсэн бөгөөд тус түншлэлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь бүс нутагт сэргээгдэх эрчим хүчийг хурдацтай хөгжүүлэх чухал алхам болно гэдгийг онцлов.

2025 оны Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) Эрчим Хүчний Сайд нарын уулзалтын үеэр ноён Абүнайян Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй уулзаж, Монголын эрчим хүчний шилжилтийг дэмжих хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар хэлэлцэв.
Ноён Абүнайян 2024 оноос хойш бий болсон бат бөх харилцааг дурдан ACWA Power компанийн Монголын эрчим хүчний шилжилтэд хувь нэмэр оруулах тууштай амлалтаа дахин нотлов.
“Сэргээгдэх эрчим хүчний салбарт арвин туршлагатай бид Монгол Улсын эрчим хүчний хөгжлийн замналд урт хугацааны түнш байхыг зорьж байна” гэж ноён Абүнайян хэлэв. “Цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг урьдчилан хөгжүүлэх нь зөвхөн ногоон шилжилтийг хурдасгаад зогсохгүй, эдийн засгийн урт хугацааны асар их боломжийг нээх болно.”
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ACWA Power компанийн Монголын эрчим хүчний салбарт хийж буй идэвхтэй оролцоо, ирээдүйн хамтын ажиллагааны боломжийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна