Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Х.Есү
7 цаг 1 минутын өмнө

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана.

Хэлэлцэх асуудлын тухайд: 

- “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 

- “Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Засгийн газрын 2024 оны 80 дугаар тогтоол/ 

- “Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Жишиг хэмжээг шинэчлэн тогтоох тухай (наадмын санхүүжилт)” Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоол/ 

- “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Журам шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хавсралт “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”/ 

- Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 

- Бусад асуудал 

Танилцах асуудал: 

- “Эрчист Монгол” ХХК-ийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлаар хувьцаа эзэмшигчээс удирдамж, чиглэл авах талаар 

- Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын талаар



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.166
    3 цагийн өмнө

    Ахмадын тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлээс гаргах хэрэгтэй ахмадуудын тухай яагаад дуугардаггүй засаг вэ зээлийн хэвийн болгуулъя 50)50арай бна шүү

    Хариулах