Т.Сүхболд: Наадмын үеэр төв цэнгэлдэх хүрээлэн рүү металл илрүүлэгчээр иргэдийн ачааг шалгаж оруулна

Х.Есү
13 цаг 10 минутын өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: 

"Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 4500 албан хаагч аюулгүй байдал, хамгаалалтад ажиллана. Энэ жил олон нийтийг хамарсан үйл ажиллагааны аюулгүй байдлыг нэмэгдүүлж, металл илрүүлэгч төхөөрөмж ашиглан зарим төрлийн овор хэмжээтэй тээш, цүнх зэрэг эд зүйлсийг шалгаж, талбайд нэвтрүүлнэ. 

Хүй 7 худагт мөн ижил төрлийн шалгалт явагдах бөгөөд морьдын уралдаан үзэх, хөдөө орон нутаг руу хотоос гарах хөдөлгөөнийг зохицуулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын захирамж гарсан" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна