Монголд айлчлах гэж буй Японы эзэн хаан Нарүхито гэж хэн бэ

С.Гандэлгэр
6 цаг 29 минутын өмнө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан өнөөдөр /2025.07.06/ Монгол Усад айлчилна. Түүний тоьч намтарыг та бүхэнд хүргэе. 

Нарүхито 1960 оны 02 дугаар сарын 23-нд Токио хотод төрсөн. 65 настай.

Японы Гакүшүин их сургуулийг 1982 онд түүхийн ухааны бакалавр зэрэгтэй төгссөн. 

Оксфордын их сургуульд 1983 онд элсэн орж, гидрологи (гол мөрөнусны нөөцийг судлах, голын тээвэр) мэргэжлээр суралцаж төгссөн. Оксфордын их сургуульд 1 жил суралцсаны дараа тэрээр Европ, Хойд Америкаар аялж, 1985 онд Японд эргэн ирж, 1988 онд Гакүшүин их сургуулийн магистрантурыг дүүргэсэн. 

Түүний эцэг Япон Улсын 125 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Акихито 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр сэнтийгээсээ бууж, 05 дугаар сарын 01-ний өдөр Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Хаан ширээндээ заларсан. Мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” (үзэсгэлэнт зохицол) он тоолол эхэлсэн.   

 Япон Улсын Эрхэм дээд Хатан Масако-той 1993 онд гэрлэсэн. Тэдний охин Гүнж Аико нь 2001 онд төрсөн, 24 настай, Японы Улаан загалмай нийгэмлэгийн ажилтан.  

Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 оны 07 дугаар сард Монгол Улсад айлчилсан. 

Англифранц хэлийг өндөр түвшинд эзэмшсэн.

Төгсөлтийн судалгааны ажлаа 18-19 дүгээр зууны Темза мөрний тээврийн сэдэв (A Study of Navigation and Traffic on the Upper Thames in the 18th Century)-ээр бичиж, хожим “Темза мөрөнтэй хамтдааномоо гаргасан.

Дэлхийн усны форум зэрэг олон улсын хурал, чуулганд оролцдог. Мексик Улсад 2006 онд зохион байгуулагдсан Дэлхийн усны 4 дэх удаагийн форум”-д оролцож, “Усны нөөцийн менежмент ба тогтвортой хөгжил” сэдвээр лекц тавьсан. НҮБ-ын “Ус ба эрүүл ахуйн асуудлын зөвлөл”-ийн Хүндэт Ерөнхийлөгчөөр 2007-2015 ондажилласан.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна