ТАНИЛЦ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын ХОМ

Zuv.mn
6 цаг 51 минутын өмнө

Авлигатай тэмцэх газраас төрийн болон нийтийн албан тушаалтнуудын 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж эхэллээ. 

Үүнээс төрийн гурван өндөрлөг буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын ХОМ-ийг онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  561 саяын хадгаламж, 501 сая төгрөгийн автомашинтай

  • Өөрийн орлого: 66 сая төгрөг 
  • Гэр бүлийн гишүүдийн орлого: 8.8 сая төгрөг 
  • Орон сууц, барилга байгууламж: Нийтийн орон сууц-1, Зуслангийн байшин-1 /162 сая төгрөг/
  • Тээврийн хэрэгсэл: 501 сая төгрөгийн үнэ бүхий суудлын жижиг машин, Mercedes Benz, GLE 400-1, Мотоцикл, Harley Davidson- 1, Жийп болон туулах чадвар өндөр, Lexus, 570-1
  • Газар: Ашиглах-1.5 га
  • Үнэт эдлэл: 100 сая төгрөг
  • Хадгаламж, харилцах дансны үлдэгдэл: 561 сая төгрөг
  • Зээл: 0 төгрөг
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс Тавантолгой ХК, Аялал жуулчлалын Илт Хан ХХК

Ерөнхий сайд Г.Занданшатар 1.1 тэрбумын үл хөдлөх, 675.6 саяын хадгаламжтай

  • Өөрийн орлого: 100 сая төгрөг 
  • Гэр бүлийн гишүүдийн орлого: 161 сая төгрөг 
  • Орон сууц, барилга байгууламж: Нийтийн орон сууц-1, Зуслангийн байшин-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1 /1.1 тэрбум төгрөг/
  • Тээврийн хэрэгсэл: 80 сая төгрөгийн үнэ бүхий Суудлын жижиг машин,Nissan, Murano-1
  • Мал: Адуу-5
  • Газар: Эзэмших-699 м.кв
  • Үнэт эдлэл: 130 сая төгрөг
  • Хадгаламж, харилцах дансны үлдэгдэл: 675 сая төгрөг
  • Зээл: 0 төгрөг
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Монитор консалтинг групп ХХК, Нэгүн кашмер ХХК ХХК

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 5.9 тэрбумын үл хөдлөх,  314 саяын хадгаламж, нэг тэрбумын орлоготой

  • Өөрийн орлого: 1 тэрбум төгрөг 
  • Гэр бүлийн гишүүдийн орлого: 145 сая төгрөг 
  • Орон сууц, барилга байгууламж: Нийтийн орон сууц-2, Үйлдвэрлэлийн зориулалттай барилга-1, Авто зогсоол-3 /5.9 тэрбум төгрөг/
  • Тээврийн хэрэгсэл: 120 сая төгрөгийн үнэ бүхий Суудлын жижиг машин,Mercedes Benz, S400-1
  • Мал: Адуу-90
  • Газар: Эзэмших-0.07 га
  • Үнэт эдлэл: 230 сая төгрөг
  • Хадгаламж, харилцах дансны үлдэгдэл: 314 сая төгрөг
  • Зээл: 0 төгрөг
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Севен три студи ХХК, Голомт банк ХК, Шинэ талст ХХК


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.