Таван шарын төмөр замын гармыг өнөөдөр хаана

2020 оны 10 сарын 23

Нийслэлийн БГД-ийн 20 дугаар хороо, Таван шарын төмөр замын гарам дээр засварын ажил хийгдэх тул өнөөдөр 23:00 цагаас 24-ний 08:00 цаг хүртэл тус хэсгийн замыг бүрэн хаана.

Зам хаахтай холбогдуулан тухайн байршилд 600 мм-ийн цэвэр усны шугамын эвдрэлийг засварлах, Авто замын засвар нөхөөс, Төмөр замын эвдрэлтэй төмөр бетон дэр солих зэрэг ажлуудыг хийнэ.

Уг ажлын гүйцэтгэгчээр "Хүрд" ХХК, Замын 2-р анги, "Нано Экологи" ХХК ажиллах бөгөөд хяналтыг УБТЗ, УСУГ, НАЗХГ хийх юм.

Иймээс жолооч та бүхэн тухайн замаар зорчилгүй, Саппорогийн тойрог, Хөсөг трэйдийн уулзвар, Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн зам, Сонсголонгийн уулзвар, Моносын уулзвар гэсэн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зөвлөлөө. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.