Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүдийг АТГ-аас саатуулжээ


АТГ-аас өчигдөр буюу 09 дүгээр сарын 30-ны 16.00 цагийн орчимд ээлжит баривчилгаа хийжээ. Тус байгууллагаас Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүдийн өрөөнд нэгжлэг хийж, албаны хоёр хүнийг баривчлан саатуулсан байна. 

Тодруулбал, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалан хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд нарыг баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна