Энэ сард 1920 иргэнээ гадаадаас татан авна

С.Гандэлгэр
2021/03/01

Энэ гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авна хэмээн Улсын Онцгой комиссоос товлосон. Тодруулбал, 

  • Гуравдугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатар
  • Гуравдугаар дугаар сарын 04-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • Гуравдугаар сарын 05-нд Нурсултан-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 18-нд Франкфурт–Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 25-нд Токио-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • Гуравдугаар сарын 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх юм.

 Тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг тусгаарлах байранд 10, гэрийн тусгаарлалтад 4 хоног буюу нийт 14 хоногийн хугацаанд тусгаарлана. Эрсдэлтэй бүсээс ирсэн бол 14 хоног тусгаарлана харин вакцинд хамрагдсан иргэнийг долоон хоног тусгаарлах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна