Ш.Түвдэнбалжир: Босго тавьж, нэр дэвшигчийн үнэмлэх, мандатыг нь олгооч

2020 оны 05 сарын 22

Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, Төрийн бус байгууллага, Иргэдийн нийгмийн байгууллагууд хамтраад Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлж, мэдээлэл хийсэн юм. 

Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор Ш.Түвдэнбалжир: "Бид улсын их хуралд гарсан хойно нь илүү үгээр шүүмжлэхийн оронд тодорхой хэмжээний босго тавьж, нэр дэвшигчийн үнэмлэх, мандатыг нь олгооч гэсэн шаардлагыг хүргүүлж байна. Шаардлагын агуулга нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа тэр дундаа шүүгдэгч яллагдагчаар татагдаад хууль хяналтын байгууллагын ажиллагаа явагдаж буй хүмүүсийг нэр дэвшигчийн үнэмлэхийг нь тухайн асуудлаа шийдэж дуустал нь өгөхгүй байхыг шаардаж байгаа юм. " гэлээ.

- Яагаад энэ асуудлыг хөндөх болсон бэ?
- Хөндөхөөс өөр аргагүй асуудал. Үндсэн хуулийн суурь зарчим. Эрх олгосон үндсэн заалтыг нь урдаа бариад, үүрэг хүлээлгэсэн заалтыг нь оруулахгүй байна. Нэр дэвшигчдийг нийгмийн элч төлөөлөгчөөр сонгоно.

Тиймээс сонгогдсон хойно нь юм яриад яах вэ. Нэгэнт сонгогдсон бол хийсэн зүйлийг нь хүндэтгэе. Харин сонгохоосоо өмнө босгыг нь өндөрсгөе. 
Гэмт хэрэгт холбогдсон яллагдагч шүүгдэгч нарыг Их хуралдаа сонгосны “ялтан, хулгайч” гэж дайрхаасаа өмнө тухайн хүнийг өөрийгөө цагаатгах, хариуцлагаа хүлээх боломжийг нь олгоё.

Эсвэл сонгуулиас өмнө хэргээ шийдүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс нэр дэвших эрх нь байж болохгүй. 

- Хуулиараа ялыг эцэслэн тогтоогоогүй байгаа үед нэр дэвших эрх нь нээлттэй байдаг?
-Эрх талаасаа нээлттэй байдаг. Харин үүрэг талаасаа хаалттай байдаг юм. Хууль шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөлөл байж болохгүй гэдэг үндсэн хуулийн 16-р зүйлд заасан байгаа. Тэгэхээр бид үндсэн хуулийнхаа хоёр зарчмыг хоёуланг нь барих ёстой. Зөвхөн өөрт ашигтайгаа барьж болохгүй. 

No description available.

No description available.

Д.Очир
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.