ДЭМБ: “Дельта” хувилбар 80 улс оронд бүртгэгджээ


ЖЕНЕВ. /Reuters/. Энэтхэгт анх илэрсэн коронавирусний “Дельта” хувилбараар халдварласан тохиолдол дэлхийн 80 улс орон, нутаг дэвсгэр, бүс нутагт бүртгэгдээд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээллээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос зургаагаар нэмэгдсэн үзүүлэлт юм.
 
Мөн Их Британид анх илэрсэн “Альпа” хувилбараар халдварласан тохиолдол 164 улс оронд бүртгэгдээд байгаа бол Өмнөд Африкт тархсан “Бета” хувилбар 115 улсад илэрсэн байна. Үүнээс гадна Бразилд анх илэрсэн “Гамма” хувилбар бүртгэгдсэн улс орнуудын тоо 68-д хүрчээ.
ДЭМБ дэлхий даяар халдварын тохиолдол, нас барсан хүний тоо буурах хандлагатай байгаа ч олон оронд вакцины хүртээмж хангалтгүй байгааг анхааруулаад, ялангуяа Африкт халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос 44 хувиар өссөнд ихээхэн санаа зовниж буйгаа мэдэгдсэн байна. 
 

Эх сурвалж: Монцамэ агентлаг



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна