Эхнэртэйгээ маргалдаж улмаар өндрөөс үсэрч амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

С.Гандэлгэр
2021/08/27

Өндрөөс унаж амиа хорлох гэж байсан иргэнийг онцгой байдлын албан хаагчид аварсан байна. Тодруулбал, НОБГ-т Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд цонхоор хүн үсрэх гээд байна дуудлагыг өчигдөр 11:24 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан 11:35 цагт очиход иргэн 35 настай эрэгтэй, иргэн А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ маргалдаж, улмаар цонхоор үсэрч амиа хорлох гэж байжээ. Албан хаагчид шуурхай ажиллаж, иргэн А-г буулган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.191.194
    2021/08/27

    яасан ч хямдхан амь юмбэ, яасан ч бачуухан ухаантай юмбэ?

    Хариулах