Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ


УИХ-ын нөхөх сонгууль ирэх аравдугаар сарын 10-нд болно. Хэнтийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцохоор СЕХ-д бүртгүүлсэн. 

Тэгвэл нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлсэн ба  21 хоног үргэлжлэх юм. 

Нөхөн сонгуульд нэр дэвшигчид: 

18 дугаар тойрогт гурван нам, нэг бие даагч нэр дэвшинэ  

  • Монгол Ардын намаас Цагаанхүүгийн Идэрбат
  • Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР
  • Ард Түмний Олонхийн Засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ
  • Бие даан нэрээ дэвшүүлэгч Магнайбаярын ЧИНГИСХААН

28 дугаар тойрогт найман нам, нэг эвсэл, нэг бие даагч нэр дэвшинэ 

  • Монгол Ардын намаас Энхбаярын БАТШУГАР
  • Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ
  • Иргэний Зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
  • "Зөв хүн-Электорат" эвслээс Бадрахын НАЙДАЛАА
  • Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
  • Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
  • Ард Түмний Олонхийн Засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ 
  • Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
  • Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.107
    2021/09/18

    Daisogiin Monhtsetseg cmaig Jagdiin Nymdavaagiin duu Dashka saltaanchin ustei tomsgoo zoon gej bna

    Хариулах