Ерөнхийлөгчид шагнуулсан 24 улстөрчөөс нүүр бардам баяраа хуваалцах хүн хуруу дарам цөөн байлаа

Т.Отгонсувд
2026/07/09

Үндэсний их баяр наадмын босгон дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд одон медаль гардууллаа. 

Гурван өдөр үргэлжилсэн шагнал гардуулах ёслолоор урлаг соёл, эрүүл мэнд, бизнес, мал аж ахуй, инженер, эдийн засаг гээд салбар салбарын хүндтэй эрхмүүд Ерөнхийлөгчийн зарлигаар "Төрдөө үнсүүллээ". 

Өчигдөр буюу долоодугаар сарын 08-ны өдрийн хамгийн сүүлийн хуваарьт шагнуулагсад ихээхэн анхаарал татаж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. 

Тодруулбал, 10 гаруй гишүүн гавьяат цол, сайд асан хоёр хүн гавьяат цол, 12 гишүүн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн байна. 

  1. УИХ-ын гишүүн Д.Ганбат- Гавьяат хуульч
  2. УИХ-ын дарга С.Бямбацогт- Гавьяат хуульч
  3. Шадар сайд Т.Доржханд- Гавьяат эдийн засагч
  4. УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан- Гавьяат эмч
  5. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан- Соёлын гавьяат зүтгэлтэн
  6. УИХ-ын гишүүн Х.Болормаа -Үйлчилгээний гавьяат ажилтан
  7. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин- Гавьяат хуульч
  8. Сангийн сайд асан Б.Жавхлан- Гавьяат эдийн засагч
  9. УИХ-ын гишүүн Х.Жангабыл- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
  10. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир- Шинжлэх ухааны гавьяат ажилтан 
  11. Ерөнхий сайд асан Г.Занданшатар- Гавьяат эдийн засагч
  12. Ерөнхий сайд асан Сү.Батболд- Гавьяат эдийн засагч
  13. АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням-  “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одон
  14. Сангийн сайд З.Мэндсайхан- “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одон
  15. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар- “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одон
  16. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар- “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одон
  17. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа- “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одон
  18. УИХ-ын гишүүн О.Алтангэрэл- “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одон
  19. УИХ-ын гишүүн Г.Ганбаатар- “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одон
  20. УИХ-ын гишүүн А.Ганбаатар- “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одон
  21. УИХ-ын гишүүн Р.Сэддорж- “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одон
  22. УИХ-ын гишүүн О.Саранчулуун- “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одон
  23. УИХ-ын гишүүн Ө.Шижир- “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одон
  24. УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин- “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одон

Ийнхүү Ерөнхийлөгчийн ажиллах жилийн сүүлийн жилд улс төрчид болон улс төрд нөлөө бүхий нийт 24 хүнд төрийн шагналыг хавтгайруулан өгч буйн цаана улс төрийн ямар нэгэн зорилго байх вий гэдгийг олон нийт хардаж байна. 

Эцэст нь эгэл ард шагналаа аваад Чингис хааныхаа хөшөөнд мөргөн, төв талбай руугаа баяраа хуваалцдаг. Гэтэл дээрх шагнагдсан эрхмүүдийн дундаас УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Л.Мөнхбаясгалан, Х.Болормаа нар л гарч ирэн баяраа хуваалцлаа. Товчхондоо авсан шагналдаа бардам байж, ард түмэнтэйгээ баяраа хуваалцах эрхэм хуруу дарам цөөн байлаа. 




Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.89
    2026/07/10

    Энэ Хүрэлсүх галзуурсан байхаа нөгөө хэд нь ичих булчирхай байхгүй хүмүүс байдаг нь эмгэнэлтэй

    Хариулах
  • 202.55.188.89
    2026/07/10

    Энэ нь дотор болж байгаа нэг ч алга

    Хариулах
  • 178.174.229.45
    2026/07/10

    TEMUUJIN BOLJ BN BIDON GANBAA BOLJ BNA . MUNHBAYASGALAN BOLJ BNA , BYARMAA BOLJ BNA, BUSAD N BOL HOGIIN URGAMAL BUZARIIN PISDAA NAR NOVSHIIN HULGAICH NAR BNA SHUU DEE

    Хариулах
  • 202.21.108.103
    2026/07/09

    Bolohod bugd Altangadastai l baih daa neg ni ch zuusengui haragdana Ug ni jintuun deer hadah gej bus chuhal tsag ued zuugeerei gej ugdeg odon baih daa Shagnald ch Bas nugee " merit" ni baih yostoi zuil biz dee

    Хариулах
  • 61.8.129.111
    2026/07/09

    126 bugged ni yu ch hamaagui urchin ni deer de

    Хариулах
  • 66.181.176.142
    2026/07/09

    Хэ юун цөөн бүүр байхгүй талдаа улстөрд чичрэх нь аргагүй авч болох бүгдийг ашиглаж болдог талбар биз

    Хариулах
  • 202.55.188.104
    2026/07/09

    ene baliar Munkhbayasgalan avgai gaviyat boloh yu hiisen yum. Hun shaltaajilj jenkogiin gar hul bolhoos uur yu hiisiin

    Хариулах
  • 59.153.112.219
    2026/07/09

    Ганбат, Баярмаа Занданшатар болж байна. Мөнхсайхан Мөнхбаясгалан арай юу

    Хариулах
  • 103.168.34.237
    2026/07/09

    Энэ хүмүүсд ичих булчирхай алга.

    Хариулах