Возинья Л.Мессигийн багт очиж магадгүй болжээ

Zuv.mn
49 минутын өмнө

Кабо Верде болон Португалын хоёрдугаар лигийн “Шавеш” багийн хаалгач Возинья замналаа АНУ-ын “Интер Майами” багт үргэлжүүлж магадгүй болсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж эхэлээ. Мэдээлэлд өгүүлснээр, АНУ-ын багийн удирдлагууд ДАШТ дуусаны дараа түүнтэй гэрээ байгуулах боломжийг нухацтай судалж байгаа аж. Хэрвээ энэ мэдээлэл үнэн байж, хэрэгжвэл тэрбээр Аргентиний Л.Месстэй нэг багт тоглоно гэсэн үг юм.  

Тэрбээр шигшээ багийн хамт өөрсдөөсөө хавьгүй хүчирхэг Испани (0:0), Уругвай (2:2), Саудын Араб (0:0), Аргентин /Үндсэн цагт 1:1, нэмэлт цагт 2:3/ улсын шигшээ багуудтай тулж, гайхамшигтай тоглолтоороо багаа бутниргүүлэхээс аварсан төдийгүй хэсгээс шалгаруулж, хасагдах шатанд дэлхийн аваргуудтэй тэнцүү тоглож чадсанаараа АНУ-ын багийн анхаарлыг татжээ.

Түүнчлэн, Бразилийн хоёрдугаар лигийн багууд Возиньятай гэрээ байгуулахаар хөөцөлдөж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна