“Энх саран” сувилалд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүллээ

2020 оны 11 сарын 16

Улсын онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу УОК-ын шуурхай штабаас “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Өмнө нь тус сувиллын 3-р байранд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүлж байсан бол 4,1-р байранд тусгаарлагдсан иргэдийг ийнхүү шилжүүлж байна. 4 болон 1-р байр нь 3-р байрнаас тусдаа байршилтай. 4-р байранд байсан 70 хүн, 1-р байранд байсан 11 хүнийг аюулгүй цэг рүү шилжүүлэх ажлыг нийслэлийн шуурхай штаб, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа юм.

Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхийн тулд УОК-ийн шуурхай штабаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд тээвэрлэлт хийхдээ өрөө бүрээр нь тусгаарлан авч явж байна. “Энх саран” сувилалд үлдэх тухайн байгууллагын ажилтнууд болон тэнд ажилласан резидент эмч, онцгой байдал, харуул хамгаалалтын байгууллагын хүмүүсийг ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу мөн тусгаарлаж ажиглалтад авсан.

Тус сувиллын байранд ЗӨСҮТ-өөс халдваргүйжүүлэлтийн ажил хийнэ. “Энх саран” сувиллыг тодорхой хугацаанд хатуу хяналт, харуул хамгаалалтын дор байлгана. Цаашид энэхүү сувиллыг тусгаарлалтын байрны зориулалтаар ашиглахгүй.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 11 сарын 16
64.119.17.242
Zochin

yamar teneg yum be tuhain syvilaliin huchin chadliig ne tootsoj hynee tusgaarladaggyi yum uu yunii tuld UOKomiss gej baigaa bilee. Ene bol zavhral mash Tom aldaa yamar ih zardal chiregdel bolj baina ve . Uls ornii Ediin zasag yamar hynd baigaa bilee \n