Молекул системийн НЕЙРО САЙНСЫН ололтууд

Zuv.mn
2024/03/29

Судлаачид мэдрэлийн эсүүдийг олон талаас нь судалж MRI(Magnetic resonance imaging) болон 3D загвар ашиглан өвчтөний тархины идэвхжилийг судлахаас гадна эс, эдийн түвшний судалгаа хийж байна. Тархи судлалын судалгаагаар альцгеймер, донтолт болон бусад олон өвчнүүдийн шалтгаан, эмчилгээг нарийвчлан судлан гаргаж ирэх боломжтой. Хүн бүрийн тархины ерөнхий бүтэц адил боловч мэдрэлийн эс хоорондын холбоосын өвөрмөц байдал нь хүн бүрт өөрийн гэсэн өвөрмөц зан төрх, авъяас билгийг тодорхойлдог.

(Medicalnewstoday.com, braininitiative.org) АНУ-ын Барроу мэдрэл судлалын хүрээлэнд ТССХ-ийн зөвлөх АУ-ы доктор Л.Баттүвшин дулааны мэдрэхүй тархинд хэрхэн боловсруулагддаг, ямар физиологийн механизмаар зохицуулагддаг талаар судалгаа хийсэн. Сурах бичгүүдээс судалж уншихад хүн орчны дулааныг арьсаараа дамжуулж мэдэрдэг, биеийн дулааныг бүх эсүүд мэдэрдэг гэж үзсэн онол байдаг.

Харин температурыг мэдэрсэн тэр мэдээлэл тархинд хэрхэн очдог замыг судлахад маш хэцүү. 1960-аад оны үед дүрс, гэрлийг хараад мэдэрдэг харааны цаад механизмыг нээсэн байна. Нүдний гэрэл мэдрэгч эсүүд дээр гэрэл тусч, тэр нь цаашаагаа цахилгааны импульс буюу сэрэл, дохиолол болж хувирдаг. Тэр дохиоллыг тархины дагзны хэсэгт байдаг бүлэг эсүүд хүлээж аваад анализ хийж, тухайн мэдээллийг дүрс болгон хувиргадаг. 2000 оны үед дулааны мэдрэхүй нь их тархи ба таламусын тогтолцооноос гадна ургал мэдрэлийн тогтолцоотой холбоотой тусдаа өөр замтай гэдгийг баталсан байдаг.

Ургал мэдрэлийн тогтолцоо гэдэг нь ухамсарт захирагдахгүйгээр илэрч гарч ирдэг биеийн хариу урвалуудыг зохицуулдаг. Тухайлбал халууцахаар хөлс гардаг, даарахаар чичирдэг механизм нь ухамсарт захирагдахгүй илэрч байгаа шинж тэмдгүүд юм. Мөн температурын мэдээлэл дээрх тогтолцоонуудаас өөр замаар явж тархинд очдог гуравдугаар зам байж болох талаар АУ-ы доктор Л.Баттүвшин судалгаа хийсэн.

Энэ нь арьс ба дотор эрхтэнд хүйтэн байна, халуун байна гэдэг мэдээлэл тархины сэтгэл хөдлөлийг хариуцсан тогтолцоонд хүрч очоод, орчны дулаан таатай эсэхийг хянадаг тогтолцоо юм.

Мөн мэдрэлийн эсүүдийн хоорондох мембраныг нэвтэлж үсэрхийлэх чадвартай вирусууд дээр судалгаа хийсэн. Мөн хоол идсэний дараа, идэх үед эсвэл бүр идэхээс өмнө захын мэдрэлийн эсүүд ямар генүүд идэвхжиж байна, таргалалт, чихрийн шижин өвчний үед тэр эсүүдэд ямар өөрчлөлт гарч байна, нөхөн төлжилт хэрхэн өөрчлөгдөж байна гэдгийг судалсан байна.

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.122
    2024/03/30

    хүний хийсэн судалгааны талаар энэ хүн яриад байгаа юм уу эсвэл орноос нь яриад байгаа юмуу. автооын эрхийг нь хамт эзэмшдэг юм уу.

    Хариулах
  • 103.168.34.103
    2024/03/29

    Энэ зурган дээр байгаа хүн Л.Баттүвшин юм уу.

    Хариулах