ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл санаачилсан Авлигын эсрэг хуулийнхаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд манай яамны залуус, МУИС, ДХИС-ийн эрдэмтэн судлаачид болон олон байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн маш их судалгаа хийж, толгой өөд татах завгүй ажилласны эцэст "Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай" хуулийн төслөө боловсруулж дуусаад маргаашнаас эхлэн бүх яамд, шүүх, прокурор, цагдаа, АТГ, хуульчдын болон өмгөөллийн холбоо зэрэг байгууллагуудаас санал авахаар илгээж байна.
Засгийн газраас өргөн барьж, хэлэлцүүлж эхлэхээр энэхүү хуулиар эрх ашиг нь хөндөгдөх авилгачин, албан тушаалтан этгээдүүд эсрэг пиар, элдэв үйл ажиллагааг идэвхжүүлэх магадлалтай тул урьтаад хэлэхэд бид судалгаагаа маш сайн хийсэн, манай нийгмийн идээ бээр болсон хэсгийг цэвэрлэж цаашдаа илүү гэрэлтэй ирээдүйг бий болгохын тулд энэхүү төслөө хийсэн гэдгийг онцлох байна. Судлаачид маань адил төстэй хууль баталж хэрэгжүүлж байгаа улс орнуудад биечлэн очиж, өөрийн орны онцлогыг ч тусгаж анхдагч, томоохон хуулийн төслөө гараас гаргасан, одоо гагцхүү хууль тогтоогчдын маань чин хүсэл, зориг мэднэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.66
avilgalin svljee ustah estoi
Хариулах66.181.189.66
mash zov huuli garchee
Хариулах66.181.183.163
Хувьсгал гэж үзэж болохоор арга хэмжээ болох нь дээ. Дэмжиж байна.
Хариулах202.55.188.91
Дэмжинээ
Хариулах66.181.180.27
маш хэрэгтэй хууль байна цалин хөлс багатай мөртлөө том машин унаад хаус бариад байгааг бид зүгээр хараад сууж банйа хөлсөө дуслуулж хийгээгүй ажлын төлөө мөнгө ихээр авна гэдэг утгагүй биз дээ
Хариулах66.181.190.106
Энэ хуулийг батлагдаад хэрэгжиж эхэлвэл Монголд ноёрхсон авилга хээл хахуулийн гинжин хэлхээ тасарахад чухлаас чухал даа
Хариулах