“Эрдэнэт-Булганы цахилгааны сүлжээ” ТӨХК-ийн захирал В.Адъяа, дэд захирал Б.Эрдэнэцогт, инженер О.Азжаргал нарыг урд шөнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид баривчилжээ.
Авлигатай тэмцэх газрынхан Эрдэнэт хотод 02 сарын 02-нд ажиллаж эдгээр албан тушаалтнуудын гэр, албан тасалгаанд нэгжлэг хийж, цахилгааны төслийн хүрээнд хахууль авсан нь хангалттай баримтаар тогтоогдсон байна.
Уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах тогтоол танилцуулж, мэдүүлэг авч байгаа бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэнэ гэв.
Дэлхийн банкны санхүүжилттэй “Эрчим хүчний төсөл-2”-ын хүрээнд Баян-Өндөр сумын 6-0.4 кВ цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах төслийн хүрээнд цахилгаан станц хүлээж авах Улсын комисст оролцон ажиллаж байхдаа гүйцэтгэгч компаниудаас их хэмжээний хахууль авсан нь эхний шалгалтаар тогтоогдсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна