Махны үнэ бууруулах яасан бэ, Ерөнхий сайд аа. Таны шийдвэрээс хойш хагас сар гаруй хугацаа өнгөрлөө ямар өөрчлөлт гарав гэдэгт хариулт өгмөөр байна. Ачир дээрээ махны үнэ өмнөхөөсөө буугаагүй, харин ч 2-3 мянган төгрөгөөр кг тутамдаа нэмэгдсэн байх юм. Үхрийн цул мах шинэ, хуучнаасаа хамаараад кг тутамдаа 33-37 мянган төгрөг байсан. Хонины мах 26-28 мянга хэвээрээ л байна. Товчхондоо, махны үнэ бууруулах Ерөнхий сайд Н.Учралын “бай”-гаа оноогүй, поп шийдвэрийн нэг байж гэдэг нь цаг хугацаа явах хэрээр нотлогдож байна.
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарыг махнаас болж огцруулсан ч махны үнэ буусангүй. Түүний оронд нийслэлийн аль нэг дүүргээс сонгогдоогүй нам дотроо л удирдах түвшинд танигдсан 1990 оны залууг 1.5 сая гаруй хүн амтай улсын маань нийслэлийн даргаар томилчихлоо. Шинээр томилогдсон хотын мэр Б.Пүрэвдагвыг махны үнэ бууруулах нь гэсэн ойлголт, хүлээлт ард иргэдийн дунд бий болсон. Гэтэл энэ зөвхөн Х.Нямбаатараас хотын даргынх нь суудлыг эрх баригч нам дараагийн ээлжээ хооллуулахын тулд салгаж авсан болж таарлаа.
Монгол Улсад бүтээн байгуулалт хийх хэдхэн сар байдаг. Гэтэл хотын шинэ дарга ажилтайгаа танилцах, багаа бүрдүүлэх гэсээр хоног хугацаа явж өгнө. Тэр хэрээр бүтээн байгуулалт хийх хугацаа богиносч, горыг нь татвар төлөгчид нийтээрээ хүртэхээр байна. Халаалт дулаан, тог цахилгаан, шугам сүлжээ, замын түгжрэл гээд хотод буман асуудал, түмэн зовлон захаас аваад байна шүү дээ. Ерөнхий сайд Н.Учрал “Монголчуудын хувьд махны үнэ маш чухал. Богино хугацаанд үнэ тогтворжуулах боломжийг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгож байсан. Түүнээс хойш хагас сар болсон ч махны үнэ хэвээрээ, олдоц муу хэвээр байна. Иргэдийн цалин хөлс нэмэгдээгүй, инфляц хоёр оронтой тоонд хүрчихээд байхад махны үнээр шоудаж, халаа сэлгээ хийж байгаа тань нэг талдаа улсаа хорлох үйлдэл шүү, Ерөнхий сайд аа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.165
Энэ бол Учралд томдох албан тушаал саяхан л хип хоп гэнүү үглээд байсан залуу Яс юман дээр Муу нэртэй НЯМБААТАР үнэн хэлсэн шүү. Олон жил болсон архаг хулгайчуудыг барж идэхгүй бөлгөө хөөрхий!!!!!
Хариулах202.55.186.137
Энэ бүткүээ. Амарбаясгалангийн хүмүүсээр багаа бүрдүүлж эхэлсэн. Амарбат, Эрдэнэбаяр..г.м. Төрийн албаны туршлагагүй, улстөрийн өнцөгтэй, поп гарууд.ккк 2 жилийн дотор хэд хэдэн байгууллага дамжиж самарчаад явж байгаа хүмүүс..2024 оноос хойш төрийн алба хуульгүй болсон гэдэг нь үнэн шдээ. ТАЗ ч гэж ТАЗ. Улстөрийн халхавч байгууллага.ккк
Хариулах122.201.31.155
гэнэт махны үнэ буурна гэж байдаггүй юм аа