УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11.00 цагт эхлэх байсан ч 30 минутааар хоцорч эхлэв. Байнгын хорооны хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр байсан ч холбогдох сайд нарыг Ерөнхийлөгч дуудсан учир асуудлыг түр хойшлуулж, Газрын тосны тухай хуулийн төслийн хэлэлцэж эхэлье хэмээн Байнгын хорооны дарга Д.Заяабал алх цохив.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан 105 хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна