Цагаан сар хэзээ вэ ?

2017/01/28
Энэ жилийн Цагаан сарын шинийн 1-нийг нэгдүгээр сарын 28, хоёрдугаар сарын 28-д болно гэж зурхайчид хуваагдаад байгаа.

Монгол шар зурхайн тооллоор өнөөдөр хаврын тэргүүн сарын сарын шинийн 1 юм байна. Энэ тооллыг зөв гэж үзэж байгаа иргэд өнөөдөр Тасганы овоонд очиж идээ цагаагаа өргөж  байна.

Тэд илүү сартай учраас нэг сарын зөрүүтэй тооцогдож байгаа болохоос өнөөдөр Өвлийн дунд цагаагчин үхэр сарын туулай өдөр буюу шинийн нэгний өдөр хэмээн ярьлаа. Гэхдээ Монголчуудын олонх нь Төгс буянт зурхай тооллоор буюу ирэх хоёрдугаар сарын 28-нд шинэлэх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна