АН-ын шинэ удирдлагууд мэдээлэл хийнэ

2017/02/13
АН-ын 7-р их хурал өчигдөр болж намын даргын сунгаанд ялалт байгуулсан С.Эрдэнийг албан ёсоор батламжилж, тамга тэмдэгийг нь хүлээлгэн өгсөн юм. Мөн намын анхан болон дунд шатны намын удирдлагуудыг шинэчлэх, намын Үндэсний зөвлөлдөх хорооны нэр, гишүүдийг өөрчлөн Үндэсний бодлогын хороо болгон 380 гишүүнтэй байхаар шийдвэрлэжээ. Түүнчлэн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Үндэсний бодлогын хороо томилохоор болж Ц.Тувааныг АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм.

Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар өнөөдөр 13.00 цагт Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлалаа. Тэд намын их хурлаар хэлэлцсэн асуудал болоод намын үзэл баримтлал, дүрэм журамд ямар өөрчлөлт орж байгаа тухай мэдээлэл өгөх юм байна.
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна