Ц.Туваан Хэрэг эрхлэх газрынхнаа халжээ

2017/02/15
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Ц.Туваан намын бодлого шинэчлэлийн хүрээнд орон тооны цомхотгол хийж намынхаа Хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан 40 орчим хүнийг халах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, З.Энхболдыг намын даргаар ажиллаж байх үеийн хүмүүсийг С.Эрдэнэ халах шийдвэр гаргасан аж.

Одоогоор дотроо таван газартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа Ардчилсан нам  шинэчлэгдэж, долоон газартайгаар бодлого боловсруулах гэнэ.

Ямартай ч фракцлахгүй, эв нэгдлийг эрхэмлэнэ гэж амласан намын дарга  С.Эрдэнэ намын Хэрэг эрхлэх газраа орвонгоор нь өөрчилж, өөрийн хүмүүсийг аваачих нь тодорхой боллоо.
Н.Гэрэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна