О.Баасанхүү гишүүнд онц дүн тавья

2017/02/16
УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд гишүүдийн ирц, идэвхийн мэдээлэл нэгтгэгджээ. Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү  энэ удаа ирц өндөр гишүүдийн нэг болсон байна.

Тэрбээр чуулганы 166 цаг үргэлжилсэн 34 удаагийн хуралдаанд 31 удаад нь буюу 151 цаг сууж /гадаад томилолт 2, чөлөөтэй 1/ 74 удаа нийт 289 минут үг хэлж, 112 асуулт асуусан байна. Мөн байнгын хороодын хуралдаанд 231 зарчмын зөрүүтэй санал гаргаж 228 санал нь дэмжигджээ. 

Ирц хангалтгүй  хууль баталдаг  УИХ-ын үйл  ажиллагаа, хүний өмнөөс кноп дардаг гишүүдийг  шүүмжилж, хариуцлагатай байхыг сануулж буй О.Баасанхүү гишүүнд  энэ удаа онц дүн тавъя. 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна