Сар шинийн дараа ээлжит бус чуулган зарлаж төсвийн тодотгол хийнэ

2017/02/21
Олон улсын валютын сан /ОУВС/-гийн Өргөтгөсөн санхүүжилтын  хөтөлбөрийг  Монгол Улс хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор  ээлжит бус чуулган зарлаж, 2017  оны төсөвт тодотгол хийхээр  боллоо. Ээлжит бус чуулган  цагаан сарын дараа  зарлахаар  төлөвлөжээ. 

Төсвийн тодотголоор нийгмийн халамжийн чиглэл дэх зарим хуулиудад өөрчлөлт оруулах, хүчингүйд тооцох, зарим төрлийн татвар нэмэх асуудлыг хэлэлцэх бололтой.  Сангийн яам   ирэх долоо хоногийн лхагва гарагийн  Засгийн газрын хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголыг  хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж. 

Б.Сондор 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна