АТГ Н.Алтанхуягийг "онилсоор" байна

2017/02/21
Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг байсгээд л дуудаж байцааж буй. Тэгвэл өчигдөр  түүний  эзэмшлийн оффисуудад  нэгжлэг хийжээ. Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдсөн түүнийг сонгуулийн санал хураахаас нэг өдрийн өмнө ATГ-аас дуудан байцааж, улмаар яллагдагчаар татсан тухайгаа мэдэгдсэн байдаг.

Түүнийг хэд хэдэн  тендерийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Тодруулбал, 2012 онд БСШУЯ-наас зарласан Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднахыг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан, мөн дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт "Алтан тэнгэр”, "Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгаруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа гэнэ.  Дээрх компаниудыг Н.Алтанхуягийн ойр тойрныхон нь эзэмшдэг  байсан  талаар албаныхан мэдээлж байна. 

харин энэ удаад АН-аас Ерөнгхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах сунгааны өмнөхөн түүний эзэмшлийн "Хаан жимс", "MAX export", Тэц-4-ийн урд байрлах компаниудад нэгжлэг хийжээ. Нэгжлэгийг хуулийн хүрээнд  хийсэн гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. 
 
Б.Сондор 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна