УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /2017.02.24/ УИХ-ын дарга М.Энхболдод Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлээ. Тодруулбал, Монгол Улсын иргэдийн оффшор бүсийн банкин дахь хадгаламжтай холбоотой мэдээллийг авах хүсэлтийг Олон улсын дүрэм журмын дагуу холбогдох байгууллагад гаргах, хадгаламжийн эх үүсвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж олон нийтэд мэдээллэх, түүнд иргэд, аж ахуй нэгжийн оффшор бүсийн банкинд байруулсан хөрөнгө хууль бус болох нь нотлогдсон тохиолдолд хэрхэх талаар харилцааг нарийвчлан зохицуулсан агуулга бүхий хуулийн төслийг санаачлан хэлэлцүүлэхийг даалгах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлж шийдвэрлэж өгөхийг хүсчээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна