Ардчилсан намын шат, шатны удирдлагыг сонгох санал хураалт ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болно. Энэхүү санал хураалтаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 338 сумын намын дарга, 152 хорооны үүрийн дарга, намын хорооны гишүүдийг сонгох юм. Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос өгч буй мэдээллээр өчигдрийн байдлаар Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөөр 374 нэр дэвшигч бүртгүүлжээ.
Ардчилсан намын Их хурлаас намын дүрмийг шинэчлэх хүрээнд Үндэсний бодлогын хороо нь 389 гишүүнтэй байхаар баталсан. Харин аймаг, дүүргийн намын хорооны даргын 25 суудалд өрсөлдөхөөр 38 хүн бүртгүүлж, дэнчингээ төлжээ.
Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөхөө Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хорооны дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар албан ёсоор өрсөлдөхөө илэрхийлээд байгаа. Тэдэн дээр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нар нэмэгдэх бололтой.
Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчийн сонгуулийн хураамж 90 сая төгрөг. Одоогийн байдлаар С.Баттулга, Ш.Түвдэндорж нар өрсөлдөхөө албан ёсоор илэрхийлээд байгаа. Д.Баттулгын тухайд гуравдугаар сарын 10-ны өдөр дотоод сонгуулийн хороондоо албан ёсоор бүртгүүлсэн. Тэдэн дээр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нэр дэвшинэ гэх мэдээлэл байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна